Санхүү · Үйл ажиллагаа · Эрсдэл — нэг цэгээс
Таны мөнгө жилд хэдэн удаа эргэж, аль шатанд хамгийн удаан зогсож байгааг хэн ч тооцоолж байгаагүй. Бид тооцоолж, юу хийхийг төгрөгөөр хэлнэ.
Оношилгоо эхлүүлэх5 өдрийн оношилгоо · нэг Google Drive хавтас · тоотой үр дүн
Танил сонсогдож байна уу?
Замд, хилд, агуулахад, авлагад — нэг дор хэн ч хардаггүй
Зээл биш — гацсан өөрийн хөрөнгө хамгийн их өртөгтэй
Хамгийн том худалдан авагч цэвэр алдагдалтай байж магадгүй
Сайн жил хэтрүүлж, муу жил дутуу — загвар байхгүй
Таны мөнгөний эргэлт
Та өөрийн мөнгөөр ажиллаж байна. Тэр мөнгийн ихэнх нь зээл биш — өмнөх жилийн ашиг. Зээлийн хүү харагддаг, гэвч өөрийн хөрөнгө гацсаны өртөг нь хоёр дахин их бөгөөд хэнд ч харагддаггүй. Энэ дугуйн аль шат таны мөнгийг хамгийн удаан барьж байгааг бид олно.
Хэрхэн
Тайлан, Excel, гэрээ, Viber мессеж — байгаагаараа
Юу болж байна, юу хийх вэ, хэдийг хэмнэх вэ
Мөнгөний багц, биечлэн уулзалт
Та юу ч сурахгүй. Курс биш, программ биш. Та асууна — бид бодит тоон хариултыг өгнө.
Үр дүн · жишээ тооцоо
Энэ бол таны өөрийн мөнгө — хэн ч төлбөр нэхээгүй тул хэн ч хараагүй. Эргэлтийг 120-оос 100 хоног болгох гурван хөшүүрэг: хугацаа хэтэрсэн авлагыг хурдан цуглуулах, хилд гацсан барааг чөлөөлөх, удаан эргэлттэй нөөцийг багасгах. Чөлөөлсөн хөрөнгийг та гаргаж авах, өөр зүйлд оруулах, дараагийн зээлийг алгасах боломжтой. Тоо нь таных.
Үйлчилгээ
ҮЕ ШАТ 1
DIAGNOSTIC · 5 ӨДӨР
Санхүү, үйл ажиллагаа, эрсдэлийн бүрэн зураг — хэмнэлтийн тоотой зөвлөмжүүдийн хамт.
Тогтмол үнэ
ҮЕ ШАТ 2
MONTHLY OVERSIGHT
Шийдвэр бүрд тоотой хариулт. Мөнгөний багц сар бүр, биечлэн уулзалт, зөвлөгөө.
Сарын төлбөр · цөөн харилцагч
ШААРДЛАГА ГАРВАЛ
SPECIAL SITUATIONS
Эх үүсвэрт тааруулсан хөрөнгө босголт, зээл дахин хэлэлцэх, томоохон гэрээ.
Хэлэлцээгээр
Салбар бүрт
Оношилгооны арга нэг. Гэхдээ таны салбарын хэлээр ярина — таны мөнгө яг хаана зогсож байгааг эхний уулзалтаас олж хэлнэ.
Туршлага
2008 оноос хойш хил дамнасан худалдаа, санхүүжилт, эрсдэлийн талбарт ажилласан туршлага. Тэр туршлагыг таны бизнест — гацсан хөрөнгийг олж, чөлөөлөх, банктай хэлэлцэх шийдэл болгож хүргэнэ.
Асуулт
Нягтлан «юу болсон бэ» гэдгийг голдуу татварт тайлагнадаг. Бид «одоо юу хийх вэ» гэдэгт хариулна — таны нягтланг орлохгүй, түүний тоог шийдвэр болгоно.
Шинжилгээний хар ажлыг хиймэл оюун (AI) гүйцэтгэдэг тул өртөг буудаг. Шүүлт, дүгнэлт, банктай хэлэлцээ — хүний ажил хэвээрээ. Тэр нь бидний ажил.
Ажил эхлэхээс өмнө NDA байгуулна. Таны мэдээлэл хаалттай сувгаар, зөвхөн танд. Улиралд зөвхөн 5 харилцагчтай ажиллана.
Эхлэх
Улиралд зөвхөн 5 харилцагчтай ажиллана
[email protected] · 8811 6574 · Улаанбаатар
ХӨХ МЭРГЭН · KHÖKH MERGEN · Онож шийднэ · Улаанбаатар